Tuesday, January 16, 2007

Монгол Араншин

Өчигдөр оройхон ажил дээрээ сууж байтал гаднаас нэгэн танил маань ороод ирлээ. Гаднаас нь хархад бие жижиг, нүд бүлтгэр доожоогүй харагдах болов ч энэ эр оготны нүхээр ороод гараад ирсэн ч чадахаар хөдөлгөөнтэй, сэргэлэн эр билээ. Хэсэгхэн хугацаанд цайлж суух хоорондоо ажил төрлийн сонин сайхнаа хуучиллаа. Ажиглаад байхад мань хүн тун лавлаа. Яг л "Лавлаа Даш" гэдэг шиг. Түүний яриаг сонсож суух зуур надад нэгэн явган шог санаанд бууж, түүнийг бодон дотроо жуумалзаж суув.

Нилээд дээхнэ үед хаа нэгтэйгээс олж уншиж байсан юм. Онигоо маягийн л үлгэр юм даа. Сонин байх болов уу гээд та нарт ярьж өгье.

Эрлэг Номун хаан жилийн эцэсийн тайлан балансаа гаргаж дуустал яах аргагүй 3 сүнс дутаад байж гэнэ. Гайхширалд ороод бүхий л данс тооцоогоо эхнээс нь тулгатал яахын аргагүй 3 сүнс дутаж гэнэ дээ. Тэгэхлээр нь элч нараа дуудаж лүндэн буулгажээ.
- Он гархаас өмнө, өнөө шөнийн дотор явж 3 сүнс олж ир. Эс бөгөөс өөрсдөө оронд нь явна гэж мэдээрэй гэж гэнэ.
Мэдээж хэрэг Эрлэгийн тушаал болхоор элч нар нь ч гэсэн дэлхий уруу сүнсний эрэлд мордсон юм байх.

- Дэлхий дээр ирээд маш гүнзгий нүх ухан, ёроолд нь хурц үзүүртэй жаднууд шивээлэн зоогоод, нүхнийхээ амсар дээр, хүн ирхийг хүлээн сууцгаажээ.
Гэтэл төд удалгүй 1 Орос ирж явна гэнэ.
Эрлэгийн элч:
- Хээе Иван, Сайн уу? Амьдрал тавлаг биздээ. Хөөш хөгшөөн энэ нүхэнд овоо их водка байна. Хэдүүл хувааж ууя гэж гэнэ. Иван ч олон таван үггүй нүхрүү үсрээд орчихож. Ингээд эхний сүнс бэлэн болов. Дахиад жаахан хүлээж суутал нэг Хятад ирж явна гэнээ. Эрлэгийн элч мөн л сурсан зангаараа:
- Хай Жунгаа, Амьдрал сайхаа ва. Эно дороо ихээ сайхаа арахи байва. Хай ий чи бид, мануус хувааж ууваа. Ямарва гэж гэнэ.
- Хужаа хариуд нь: Хай сай найжаа гэдэс дотор муу ваа. Арахи уухгүй ла. Би ингээд явба гэж санаа гаргаж гэнэ
- Ээе, тэгвэл байчихаа, харин ийшээ орвол ихээ алт өгваа гэж гэнэ. Хужаа ч жаахан эргэлзэж, Тэгвэл чи эхлээд орва гэж гэнэ.
- Эрлэгийн элч аргаа өөрчлөөд, тэгвэл энд гоё хүүхэн байнаа. Чи эхлээд орваа гэж гэнэ. Мань хужаа ч бууж өгсөнгүй
- Хай, би эхнэртэй ва. харин чи орваа гэж дэ. Эрлэгийн элч хариуд нь :
- За за худлаа хэлсийн, үнэндээ бол энд яг чам шиг нэг хятад уначихаад гарч чадахгүй зовж байгаа юм, чамайг туслах болов уу гэж бодоод хэлсэн юм гэжээ.
Ингэж хэлэнгүүт нөгөө хятад ч олон юм бодолгүй:
- Хай тэгвэл би тусалваа гээд нүхрүү үсэрч ээ. Ингээд хоёр дахь сүнс бэлэн болов.
Гурав дахь хүнийг хүлээгээд сууж байтал нэг Монгол ирж явна гэнээ. Эрлэгийн элч ч түүнтэй уулзангуутаа:
- Сайн уу хөгшөөн, амьдрал тавлаг уу. Найзаа энэ нүхэнд овоо их архи байна, хэдүүл хувааж ууя гэж гэнэ. Хариуд нь Монгол:
- Юу,,, чамайг таних ч үгүй юм байна. Миний сайн муу чамд ямар хамаатай юм вэ. Юун архи, би зөвхөн виски л уудаг. гээд халгаадаггүй гэнэ. Тэгэхлээр нь
- Энэ нүхэнд үнэн тасархай хүүхэн байнаа. Хоёул орж жаргая гэж. Хариуд нь
- Ямар л олигтой юм байв гэж. Тэгэж өвчин аваад яах вэ. Орохгүй ээ гэж гэнэ.
- Эрлэгийн элч аргаа барж, энэ нүхэнд нэг Монгол уначихсан юм аа, чи орж авраач гэж гэнэ. гэтэл хариуд нь
- Нэг Монгол унаа л биз, үхээ л биз, Тэрний араас би ордог хэн юм гээд халгаасангүй. Хөөрхий элч хамаг аргаан барж:
- Энд алт байна, хүүхэн байна, мөнгө байна, машин байна гээд ч тусыг эс олов. Үгүй ээ чи ядаж эх орныхоо төлөө үсэрчихэлдээ гэтэл
- Хээцссссссссссс, Төрийн төлөө оготно боож үхнэ гэж. Би ч яамай юу да гээд огт халгаадагүй гэнэ.
- Сүүлд нь Эрлэгийн элч арга тасарсан янзтай, зө зө уул нь энэ нүхэнд лаг сонин юм байсын одоо яая гэх вэ дэ гэтэл Монгол нүд нь сэргэж:
- Хөөх тийм үү, чи аль эрт хэлчихгүй, Хоо Юу байгаа юм болоо гээд өөрөө үсэрчихсэн юм гэнэ лээ. Монгол хүний энэ сониуч зан уу.

Жаахан нуршисан байж болох юм. Ийм л үлгэр байсан юм даа. Дүгнэлтийг нь та өөрөө хийгээрэй.

No comments: